Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Германы Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны "Твининг" төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн баг өнөөдөр (2025.08.26) Төв аймаг дахь анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгчид болон захиргааны ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, шүүгч Йенс Расс, доктор Тобиас Оэлснер, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар, шүүхийн Тамгын газрын дарга Д.Магвансүрэн болон бусад шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид оролцлоо. Ерөнхий шүүгчид уулзалтаар шүүхийн Тамгын газрын бүтэц зохион байгуулалт, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг танилцуулж, хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төслийн багаас тодруулсан асуултуудад хариулт өглөө.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР