Нийт шүүгчийн гуравдугаар чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн есдүгээр хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр боллоо. Хуралдаанаар нийт шүүгчийн гуравдугаар чуулганаар хэлэлцүүлэхээр бүх шатны шүүхүүдээс ирүүлсэн 535 саналыг багцалж, давхардсан саналуудыг нэгтгэн, 3 бүлэгт оруулж, хуваасан бүлгээ задлан хэлэлцэж, саналын томьёолол боловсруулав. 

  1. Хэрэг хуваарилах журам:
  2. хууль тогтоомжийг боловсронгуй болгох: /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиуд/
  3. Бусад: /Шүүхийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, шүүгчийн орон тоо, ажлын ачаалал, нийгмийн асуудлууд/

     Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх дээрх 3 бүлгээс ажлын хэсгийн гишүүд 2 дахь бүлэг буюу хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлийн саналын томьёоллыг хэлэлцэж, дараах 4 хэсэгт хуваан боловсруулав. Үүнд:

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах” болон “Хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах”-тай холбоотой зохицуулалтыг сэргээн хуульчлах:
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг”гэсэн бүлэг нэмэх хэрэгцээ, шаардлага:
  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь “Шинээр илэрсэн нөхцөл байдлын талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь: хүсэлт хэлэлцэх журам, биелэгдсэн шийдвэрийг цуцлах асуудал”:
  • Шүүхийн цахимжилтын хүрээнд шүүх хуралдааныг цахим болон бусад хэлбэрээр шууд дамжуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь:

     Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх 3 дахь бүлэг болох /Бусад/ асуудлын чиглэлийг хэлэлцэн мөн 4 хэсэг саналын томьёолол боловсруулав. Үүнд

  • Шүүхийн тогтолцоо, ажлын ачаалал, хүний нөөц, нийгмийн асуудал:
  • Шүүгчийн сонгон шалгаруулалт:
  • Шүүгчийн эрх ашиг, сахилга хариуцлага:
  • Шүүгчийн сургалт:

     Хэлэлцэх асуудлын чиглэл, саналын томьёоллыг ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ