Баянхонгор аймгийн Прокурорын газар Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний дагуу “Эрүүгийн болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, хиймэл оюун ухаан, дижитал шилжилтийг үйл ажиллагаандаа ашиглах нь” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнд Баянхонгор аймгийн хуулийн байгууллагуудын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Цахимжилтийн байдал, хиймэл оюун ухаан, дижитал шилжилтийг цаашид хамтын ажиллагаандаа ашиглах, мэдээлэл солилцох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ярилцав. Баянхонгор аймгийн хэмжээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар цахим залилан, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хохирсон гэмт хэргүүд 38.5-50,0 хувиар өссөнийг анхаарах шаардлагатайг онцоллоо.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР