ГХУСАЗСЗ-ийн 60 жилийн ойн хүрээнд Хэнтий аймгийн Дархан суманд зохион байгуулагдаж буй “Сумдын ГХУСАЗСЗ-д мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх бүсчилсэн зөвлөгөөн-2025”-д тус шүүхээс иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаа. Зөвлөгөөнд Сумдын  Засаг дарга, ИТХ-ын дарга, Хууль эрх зүй, нийгмийн бодлогын мэргэжилтэн, ГХУСАЗСЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга,  Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, иргэдийн төлөөлөл оролцов. Тус зөвлөгөөн нь ГХУСАЗСЗ-ийн гишүүдийг чадавхжуулан, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах зорилготой юм. Энэ үеэр оролцогч нарын санал, хүсэлтийг сонсон, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэлээ.

 

                                              ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ