Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Статистикийн газартай хамтран хэрэгжүүлж буй Ази, Номхон далайн бүс дэх гэмт хэрэг, эрүүгийн эрх зүйн статистикийн төсөл (UNODC-KOSTAT) хамтран 2025 оны 06 дугаар сарын 10-аас 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хотод “Гэмт хэргийн чиг хандлагын судалгаа, эрүүгийн эрх зүйн тогтолцоо, үйл ажиллагаа” сэдэвт уулзалт, хурал боллоо.
Тус хуралд Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статистикийн хорооны дэмжлэгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан Зүүн болон Зүүн өмнөд Азийн 17 орны төлөөлөл нийт 34 албан хаагчийн хамт оролцоод ирлээ.
Хуралд Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны статистикийн талаар болон хуваарилагдсан “Санаатай аллага” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд “Шилдэг илтгэл”-ээр шалгарчээ. Танилцуулга, мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцах бол Энд дарна уу.
ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГА, СТАТИСТИКИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ