Нийт шүүгчийн гуравдугаар чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ээлжит наймдугаар хурлаа хийв.
Хуралдаанаар Нийт шүүгчийн гуравдугаар чуулганаар хэлэлцэх асуудалд бүх шатны шүүхүүдээс ирүүлсэн 535 саналыг хэлэлцэж, давтагдсан асуудлуудыг нэгтгэн бүлэглэж, танилцууллаа.
Нийт шүүгчдээс “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д ирүүлсэн саналыг нэгтгэн судалж, шинэ төслийг боловсруулж, Нийт шүүгчийн чуулган зохион байгуулах Ажлын хэсэгт танилцуулах чиг үүрэг бүхий дэд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.
Нийт шүүгчийн гуравдугаар чуулгантай холбоотой мэдээллийг www.judges.mn цахим хаягаар орж авна уу.
НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ