Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газар, Шүүхийн тусгай архиваас Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын газартай хамтран 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд зохион байгууллаа.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Мөнгөн-Эрдэнэ сургалтыг удирдан явуулав.
Энэ үеэр байгууллагын барилга, байгууламжид гал түймрийн аюул үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах талаар мэргэжлийн мэдээлэл өгч, албан хаагчдын сонирхсон асуултад хариуллаа. Мөн гал түймэр гарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхан шатны гал унтраах хэрэгслийг зөв зохистой ашиглах заавар, дадлагажуулах зөвлөмжийг өгөв.
Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 60 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага олгосон үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газар
Шүүхийн тусгай архив