Хяналтын шатны шүүх болон захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

   Шалгалтад хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 50-аас дээш оноо авч тэнцсэн 6 нэр дэвшигч батлагдсан хуваарийн дагуу оролцов.

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хуулийн дагуу эдгээр нэр дэвшигчдээс авсан ярилцлагын шалгалт, хуульчийн баримт бичиг, шүүн таслах болон бусад ажлын туршлага, олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага зэрэгт үндэслэн шалгалтын дүнг нэгтгэн гаргалаа. Хуульд зааснаар нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын оноо болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын оноог нэгтгэн нийлбэр оноогоор нь эрэмбэллээ.

Сонгон шалгаруулалтын нийлбэр оноо болон эрэмбэтэй танилцана уу.

 

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ