Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн шүүгч нараас бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу III чуулганы бэлтгэл ажил үе шаттай явагдаж байна.  

 

 

     Нийт шүүгчийн чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, мөн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах болон шүүхийн үйл ажиллагаатай холбоотой шүүхийн бүтэц, зохион байгуулалт, төсөв, ил тод нээлттэй байдал, цахимжилт, шүүгчийн хараат бус байдал, ёс зүй, аюулгүй байдал, ажлын ачаалал бусад холбогдох асуудлыг хэлэлцдэг.

     Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгохоос бусад, хэлэлцэн шийдвэрлэх дээрх асуудлыг “Нийт шүүгчийн чуулганы дэг”-ийн 3.3-т заасны дагуу шүүгч нараас ирүүлсэн саналыг үндэслэн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсэг урьдчилан тодорхойлох журамтай.

    Энэ хүрээнд Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгээс 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нарт хаяглан “Санал авах тухай” хавсралт бүхий албан бичгийг хүргүүлсэн.

    Иймд Нийт шүүгчийн III чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.4, 20.2.5 дахь заалтад заасны дагуу тус тусын шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шүүгч нарын гаргасан үндэслэл бүхий саналыг хавсралт дахь хүснэгтийн дагуу нэгтгэн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөрт багтаан [email protected] цахим шуудангаар ирүүлэхийг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч нарт мэдэгдье.

 

Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах Ажлын хэсэг