Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс санаачлан “ХИЙМЭЛ ОЮУН БА ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Ерөнхий шүүгч Г.Даваадорж оролцож, "Хууль зүйн салбар дахь Хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэл" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Түүнчлэн ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү, БНСУ-ын Хууль тогтоомжийн яамны Хууль тогтоомжийн хамтын ажиллагааны газрын захирал Пак Суни, ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал М.Эрдэнэбаяр, УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгийн судалгааны албаны дарга, ахлах прокурор Б.Мөнхдорж, Дотоод хэргийн их сургуулийн докторант З.Сансарзолбоо, Ханнс Зайдел сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк, Сингапур улсын Хэвлэл мэдээлэл, хөгжлийн газрын Хиймэл оюун, аюулгүй байдлын ахлах менежер Даршини Рамиа нар БНСУ-ын Хиймэл оюуны тухай хуулийн үзэл баримтлал, онцлог, ХБНГУ-ын Хууль зүйн салбар дахь цахимжилт, Сингапурын засаглал дахь хиймэл оюуны хандлага зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн байна.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ