Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж, эрэмбэлэгдсэн нэр дэвшигчдийг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 12, 13, 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 9.2-т заасны дагуу нийлбэр онооны эрэмбийн эхнээс дараалан нэр дэвшигчид дараах сул орон тоо зарласан тодорхой нэг шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд гаргаж, хүсэлт гаргасан шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.
ШҮҮХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ