Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны албан хаагчдад “Төрийн албаны мерит зарчим” сэдэвт зангиагүй уулзалтыг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн сургалтын танхимд зохион байгуулав.

 

 

      Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат Хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам урилгаар оролцож, Төрийн албанд 42 жил ажиллахдаа хуримтлуулсан туршлага, Төр ба төрийн албаны мөн чанар, Төрийн албан хаагч буюу түшмэлийн засаглал, шударга ёс, чадахуйн зарчим, төрийн албан хаагчийн ёс суртахуун, ёс зүй, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны үүрэг, хариуцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцлаа.

 

 

 

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Ажлын албаны нэгжийн удирдлагууд болон Ажлын албаны 90 гаруй албан хаагчид хамрагдав.

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ