“Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, мөн “ХУУЛЬЧИЙН ПРОБОНО ӨДӨРЛӨГ-2025” арга хэмжээнд хамтран оролцлоо.
Өдөрлөгийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтнууд иргэдэд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч, ном, гарын авлага тараан ажиллаа. Иргэдийн зүгээс голчлон иргэний хэргийн онцгой ажиллагааны журам, хөдөлмөрийн болон гэр бүлийн маргаан, зөрчлийн хэрэг, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх маргааны талаарх мэдээллийг авч байлаа. Өдөрлөгт орон нутгийн 50 гаруй иргэн идэвхтэй оролцож, мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг шууд биечлэн авч, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР