Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг өнөөдөр (2025.05.05) авлаа. 

      Шалгалтад хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 50-аас дээш оноо авч тэнцсэн нэр дэвшигч оролцсон. 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хуулийн дагуу эдгээр нэр дэвшигчдээс авсан ярилцлагын шалгалт, хуульчийн баримт бичиг, шүүн таслах болон бусад ажлын туршлага, олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага зэрэгт үндэслэн шалгалтын дүнг нэгтгэн гаргасан юм. Хуульд зааснаар нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын оноо болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын оноог нэгтгэн нийлбэр оноогоор нь эрэмбэллээ. 

Сонгон шалгаруулалтын нийлбэр оноо болон эрэмбэтэй танилцана уу.

 

 

    Нэр дэвшигч эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 63 орон тооноос тодорхой нэг шүүхийн шүүгчийн албан тушаалыг сонгож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд хүсэлтээ бичгээр гаргах юм. Нэр дэвшигчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ