Монголын хуульчдын холбооноос санаачлан хэрэгжүүлж эхэлсэн жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдөр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хуульчийн Пробоно” /хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэх/ өдөрлөгт Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газар оролцлоо.

Өдөрлөг арга хэмжээнд тус шүүхийн тамгын газраас иргэдэд зориулж дараах төрлүүдээр зөвлөгөө, мэдээлэл өгч, гарын авлага тарааж үйлчилгээ үзүүлэн ажиллаа.Үүнд:

1. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал

2. Шүүхийн байранд суурилуулсан төрийн үйлчилгээний “ХУРДАН” систем”-д шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллага Улсын тэмдэгтийн хураамж төлөх, лавлагаа, тодорхойлолт авах зэрэг төрийн бүх үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдсэн талаарх мэдээлэл,

3. Иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр аль шүүхэд, хэрхэн хандах, ямар баримт бичиг бүрдүүлэх талаар буюу шүүхийн харьяаллын талаарх мэдээлэл

Өдөрлөгийн үеэр нийт 31 иргэнд мэдээлэл зөвлөгөөг биечлэн өгч үйлчилгээ үзүүлэн, 10 төрлийн 320 гаруй гарын авлага олон нийтэд тараан, шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулга авч ажиллалаа.

 

           ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР