Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

     Хуралдаанаар “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрэглэгдэх баримт, тэмдэглэлийн загварын жагсаалт”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрэглэгдэх албан хэрэг хөтлөлтийн загвар”-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн тогтоолоор батлахыг дэмжив.

     Мөн хуралдаанаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдыг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг хэлэлцэн, баталлаа.

 

 

   Үргэлжлүүлэн "Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь" (2023-2025) төслийн хүрээнд Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан “Арилжааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” гарын авлагын төслийг танилцуулж, эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүдээс санал авч, тус гарын авлагын төсөлд тусгахаар болов.

 

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ