Монгол Улсын Их хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, 2024 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан авлигын эрсдэлийг бууруулах тусгайлсан төлөвлөгөөний дагуу Авлигатай тэмцэх газартай хамтран “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.

 

 

    Энэхүү сургалт нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгуулж байгаа анхны сургалт гэдгээрээ онцлог юм.

 

 

 

 

 

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг” Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар болон шүүх эрх мэдлийн хүрээнд батлагдсан бодлогын баримт бичгүүдийн танилцуулга, хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав “Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах асуудал”, Авлигатай тэмцэх газрын АТҮХ-ийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар  Л.Сүх-Очир “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, хэрэгжилт”, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяа “Шүүхийн байгууллага дахь авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудал”, Шүүгчийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Насанжаргал “Шүүгчийн хүний нөөцийн цахим системийн танилцуулга, хэрэглээ, бусад асуудал”, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр “Шүүхийн цахимжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан Ахлах шинжээч Ц.Гүнзаяабаяр “Нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэл хөтлөх, анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр тус тус сургалт орж, хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

 

 

  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Авлигатай тэмцэх газартай хамтран дээрх сургалтыг бүсчилсэн хэлбэрээр, үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд энэ удаагийн сургалтад төвийн бүсийн аймгууд (Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум)-ын шүүгч, шүүхийн захиргааны 150 гаруй албан тушаалтнууд хамрагдаж байна.

 

                                          ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, ШҮҮХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗАР