Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 20, 21, 24-ний өдрийн хуралдаанаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 117 орон тоонд давхардсан тоогоор нийт 272 хуульч бүртгэгдэж, 256 нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад оролцлоо.

            Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон нэр дэвшигчдээс анхан шатны шүүхийн шүүгчийн 75 сул орон тоонд 29, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 38 сул орон тоонд 29, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд 1 нэр дэвшигч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасан болзлыг хангасан байна.

            Нэр дэвшигчдийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ.

            Шалгалтын хуваарьтай дараах линкээр орж танилцана уу.

https://www.judcouncil.mn/site/news_full/14954

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн талаар сонирхсон асуулт, саналаа цахим шуудангийн                  [email protected] хаягаар ирүүлнэ үү.

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ