Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 244, 2025 оны 02 дугаар тогтоолоор Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нийт 14 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 12 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгсөн.
Нэр дэвшигчид өнөөдөр (2025.04.23) хууль тайлбарлах мэдлэг чадварын 15 онооны шалгалт өгч хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дууслаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг баталсан.
Нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой бөгөөд 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно. Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс 1 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн байна.
Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой танилцана уу.
Маргааш (2025.04.24) иргэн, захиргаа болон эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид шүүн таслах ажлын туршлага шалгалтыг өгнө.
Шалгалтад оролцох нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ