Тус шүүхийн тамгын газраас хүний эрхийг дээдлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүний эрхийг хангах, тэдэнд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Тусламжийн хонх”-ыг шүүхийн байрны үүдэнд байрлуулан ажиллуулж эхэллээ.
Мөн шүүхээр үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан бэлтгэсэн замыг засварлаж тэргэнцэртэй иргэд шүүхээр саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.
Дээрх иргэд шүүхээр үйлчлүүлэхэд өдөр тутам асуудал үүсдэг бол та ердөө ганц товч дараад л үйлчилгээ авахад хялбар болох юм.
"Тусламжийн хонх” дуугарсан тохиолдолд тус шүүхийн ажилтан гадагш гарч, иргэдэд шаардлагатай үйлчилгээг үзүүлэн ажиллана.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ