Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 02 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 10 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нийт 15 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 13 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгсөн.

 

            Нэр дэвшигчид өнөөдөр (2025.04.22) магадлал бичих чадварын 15 онооны шалгалт өгч эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дууслаа.

 

            Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг баталсан.

 

    Нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой бөгөөд 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно. Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс 9 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн байна.

Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой танилцана уу.

 

 

      Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид өнөөдөр (2025.04.22) Үндсэн хуулийн эрх зүйн онол, мэдлэгийн шалгалтаа өгсөн. Батлагдсан хуваарийн дагуу маргааш (2025.04.23) хууль тайлбар мэдлэг, чадварын шалгалт өгснөөр тухайн нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусна.

    Шалгалтад оролцох нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ