Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газартай хамтран 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Арван мянгуулаа болцгооё ” аяны хүрээнд “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг Бор-Өндөр сумын соёлын төвд зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр шүүхийн тогтолцоо, шүүхэд хандах эрх, шүүхийн үйлчилгээ болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, нэхэмжлэлийг хүлээн авч, иргэдэд газар дээр нь хүссэн мэдээмэдээллийг өгч, иргэдийн дунд гарын авлага тараалаа. Мөн иргэдээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөлөөс ирүүлсэн шүүхийн талаарх судалгаа авч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх санал асуулгын хуудас бөглүүлж ажиллалаа.Өдөрлөгт тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Нийгмийн даатгалын тасгийн хамт олон, Иргэний болон улсын бүртгэгчид, Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн, Татварын улсын байцаагч, ХАС банкны захирал, эдийн засагч нар оролцож хамтран ажиллав. Хамтран ажилласан байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.