Дотоод хэргийн их сургууль жил бүр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг уламжлалтай байна. Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлыг “Эрх зүйн процест хиймэл оюун ухааныг ашиглах боломж, хэрэгцээ шаардлага” сэдвийн дор амжилттай зохион байгуулжээ. Ерөнхий шүүгч Г.Даваадорж нь энэхүү хуралд оролцсон бөгөөд хиймэл оюун ухааныг эрх зүйн салбарт ашиглахад оюутнууд, судлаачдын үүрэг оролцоо чухал болохыг онцолж байна.

 

 

 

 Тус хэлэлцүүлгээр дотоодын илтгэгчдээс гадна ОХУ, Казакстан, БНХАУ, БНСУ-ын эрдэмтэн, судлаачид цахимаар оролцож “Шүүхийн тогтолцоонд хиймэл оюун ухааныг ашиглах зарчим”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хиймэл оюун ухааныг ашиглах нь” “Шүүхийн үйлчилгээн дэх хиймэл оюун ухааны ач холбогдол” зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлжээ.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ