Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг шинжилгээний байгууллагын төлөөлөлтэй хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид болон Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн төлөөлөл, Дархан-Уул аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжил, хамгааллын газрын төлөөлөл, хөрөнгийн үнэлгээ гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дамно” ХХК”, “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” компани, “Пийк ом аудит” ХХК, “ЦэСБ аудит” ХХК, “Хаан-Үнэлгээ” ХХК-ний төлөөлөл тус тус оролцлоо.
Уг уулзалт, хэлэлцүүлэгт Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Наранцацрал Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн хэмжээнд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар түдгэлзүүлсэн эрүү, иргэний хэргийн судалгааг танилцуулав.
Хэлэлцүүлгээр шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой хүндрэл, бэрхшээл, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ