Сүхбаатар аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ба хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг уулзалт хэлэлцүүлэгт тус шүүхийн Тамгын газрын дарга С.Баянмөнх, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Н.Батзориг нар оролцож сум дундын анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж буй эрүүгийн болон зөрчлийн хэргийн талаар мэдээлэл өгч оролцлоо.