Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Дарви, Зэрэг сумдад 2025 оны 04 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд 2024-2025 онд тус сумдаас сонгогдсон Шүүхийн Иргэдийн төлөөлөгчдөд зориулсан тусгай сургалтыг зохион байгуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, тангараг өргөх журам, шүүх хуралдаанд оролцох дэг, дүгнэлт хэрхэн гаргах, хуульд заасан чиг үүрэг зэрэг мэдээ, мэдээллийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, тусгай мэдлэг олгон, гарын авлага, тараах материалаар хангаж, шүүхийн Тамгын газрын "Ил захидал"-ыг гардуулан өгч ажиллав. Дарви сумаас 35, Зэрэг сумаас 53 шүүхийн Иргэдийн төлөөлөгч тус тус сонгогдож, нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ