Нийт шүүгчийн III чуулган зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит 5-р хуралдаан 2025.04.14-ний өдөр боллоо.
Хуралдаанаар шүүгч нараас Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх асуудлын талаар авах саналын томьёолол, санал авах хугацааны талаар хэлэлцэв.
Мөн чуулганыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг зохих эрх бүхий байгууллагатай зөвшилцөн байгуулахаар тогтов.
Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах хүрээнд хийгдэж буй ажлын мэдээллийг та бүхэн www.judcouncil.mn, www.judges.mn хаяг руу нэвтэрч авна уу.
Мөн энэхүү www.judges.mn цахим хуудсаар дамжуулж Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх асуудалд санал өгөх болохыг анхаарна уу.
НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ