Тус шүүхийн тамгын газраас шинээр сонгогдсон багийн Засаг дарга нар болон шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “нээлттэй цахим уулзалт”-ыг зохион байгууллаа. 2024-2025 онд шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр 144 иргэн сонгогдсоноос Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Галшар сумдаас сонгогдсон 50 иргэн, 14 багийн засаг дарга, Дархан сумын цэцэрлэгийн багш, ажилтнууд нийт 74 иргэнд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхмаа “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”, эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдвүүдээр цахим хэлбэр сургалт зохион байгуулж, мэдээлэл өгч харилцан ярилцлаа.

 

 

 

Мэдээллийн төв