Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд 43 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 41 нэр дэвшигч батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр (2025.04.09) эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын шалгалтаа өгч байна.

       2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Үндсэн хуулийн мэдлэг сорилын шалгалтаа өгсөн. Батлагдсан хуваарийн дагуу маргааш салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг чадварын 25 онооны шалгалт, салбар эрх зүйн мэдлэг сорилын 15 онооны шалгалтаа өгснөөр иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусна.

 

 

      Нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой бөгөөд 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно.

    Шалгалтад оролцох нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ