Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 244, 255, 2025 оны 02, 06 дугаар тогтоолоор эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 63 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нийт 119 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 115 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгсөн.

            Нэр дэвшигчид 3 ээлжээр шалгалт өгсөн бөгөөд өнөөдөр (2025.04.08) 3 дугаар ээлж эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл, найруулга бичгийн чадварын шалгалтаа өгч эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дууслаа.

            Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг баталсан.

          Нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой бөгөөд 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно. Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс нэг нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн байна.

      Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой танилцана уу.

 

 

 

     Батлагдсан хуваарийн дагуу маргааш (2025.04.09) иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл, найруулга бичгийн чадварын шалгалт 08:00 цагаас эхэлнэ.

            Шалгалтад оролцох нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ