Өнөөдөр (2025.04.07) эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшсэн 2 дугаар ээлжийн 39 нэр дэвшигчээс 35 нэр дэвшигч эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын шалгалтаа өгч байна.
Ингэснээр эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн 2 дугаар ээлжийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусаж, 3 дугаар ээлж Мягмар гарагт эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын шалгалтаа өгөх юм.
Нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой бөгөөд 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно.
Шалгалтад оролцох нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ