Нийт шүүгчийн III чуулган зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2025.03.31-ны өдөр боллоо. Хуралдаанаар чуулганыг товлож, чуулганыг зохион байгуулах газар, төсөв, санал хураах хэлбэрийн талаар хэлэлцэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.12.3-т зааснаар Нийт шүүгчийн чуулганы товыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор шүүгч Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ ирүүлэх ёстой тул чуулганы товыг жич нийтэд мэдэгдэхээр тогтов.
Мөн хуралдаанаар Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ажиллах журмыг шинэчлэн баталлаа.
Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдааны мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим сайтын “НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫ ЦАХИМ ХУУДАС” цэс болон дараах линкээр https://judges.mn/login нэвтэрч авна уу.
НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ