Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Танхимын шүүгчдийн олонхын саналаар тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг Олон Улсын Эрүүгийн Шүүхийн дүрмийн 14 дэх заалт, дотоод журмын 4 дэх заалтад зааснаар танхимын ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн Давж заалдах шатны танхим нь таван шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн туршлагатай шүүгчдээс бүрдсэн дээд шатны танхим ажээ.
Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөж, хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа юм. Харин 2025-2026 онд тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр ажиллахаар боллоо.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам