Огноо: 2025 оны 3 дугаар сарын 27

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит 13 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Нөлөөллийн мэдүүлэгтэй холбоотой асуудал:

    Хуралдаанаар нэр бүхий шүүгчээс ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэн, мэдүүлэгт дурдсан үйлдэл нь гэмт хэрэг болон зөрчлийн шинжтэй эсэхийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай санал:

   Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн хоёр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ

Хойшлуулсан асуудлууд:

     Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан байна. Үүнд:

  • Шүүгчийн сонгон шалгаруулалтын талаар мониторинг хийх чиглэл авах асуудал
  • Шүүгчийн хувийн хэрэг хөтлөх журмыг хэлэлцэх асуудал

Мэдээллийн төв