Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Хуралдаанаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэж, хуулийн төсөлд тусгуулах саналаа 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр тогтов.
Үргэлжлүүлэн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн, эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн тогтоолоор батлахыг дэмжив.
Мөн хуралдаанаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдыг мэргэшүүлэх сургалтын зохион байгуулалт, хөтөлбөрийг хэлэлцэв.
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ