Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, гишүүн А.Насандэлгэр, Л.Энхбилэг болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нар өнөөдөр (2025.02.14) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломаксыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвөөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрт арга хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 5 дугаар сарын 03-ны өдрүүдэд “Шүүхийн цахимжилт” сэдвээр зохион байгуулах талаар болон “Нээлттэй дэлхий” хөтөлбөрт оролцогчдын анх удаагийн олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар тогтсон талаар тус тус ярилцав.
Мөн Шүүхийн захиргааны ажилтнуудад “Кибер аюулгүй байдал”-ын чиглэлээр сургалт хамтран зохион байгуулах тухай ярилцаж, санал солилцлоо.
Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын Референт Б.Сугармаа, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн мэргэжилтэн М.Номинцэцэг, менежер Н.Одгэрэл нар оролцов.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР