Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр "Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал" (2024-2026) төслийг иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж, Шүүхийн байгууллагын ил тод байдал, олон талт хамтын ажиллагааг сайжруулснаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа билээ. 

  Тус төслийн хүрээнд шүүхийн байранд иргэдэд зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх эрх зүйн хөтөч нарын сонгон шалгаруулалтыг (2025.02.12) зохион байгууллаа.

 

 

      Хөтөч сонгон шалгаруулах үйл ажиллагаанд ШЕЗ-ийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төслийн зохицуулагч Б.Баясгалан, мэргэжилтэн Б.Ундрахбуян, зөвлөх Э.Солонго нар оролцов. Шалгаруулалтад нийт 22 хүн оролцохоор бүртгүүлсний 13 нь Хуулийн сургуулийг эрх зүйчээр төгсөх  ангийн оюутан, 9 хүн нь шүүх болон хуулийн байгууллагуудад ажиллаж байсан ахмад шүүгч, ажилтнууд байлаа.

     Сонгогдсон хөтөч нь шүүхийн мэдээлэл, лавлагаа болон архиваар үйлчлүүлж байгаа иргэдэд анхан шатны мэдээлэл өгөх үйлчилгээг үзүүлэх юм.

 

 

Мэдээллийн төв