Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Удирдах ажилтны сургалт, хэлэлцүүлгийг  “Цахим шүүх-2.0” цөм системийн нэвтрүүлэлт болон шүүхийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл өгөх, шүүхийн үйлчилгээ, үйл ажиллагааны менежментийг сайжруулахад тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөх, удирдах ажилтны манлайлан удирдах арга барилыг дээшлүүлэх зорилгоор зохион байгууллаа.

   Сургалт, хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албаны дарга, газар нэгжийн ажилтан албан хаагчид, шүүхийн Тамгын газрын удирдах ажилтнууд оролцов.

 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг: Бид энэ сургалт хэлэлцүүлгийг жил бүрийн 1 дүгээр сард зохион байгуулж, өмнөх жилийн ажлаа танилцуулж, тухайн жилд хийх ажлаа тодорхойлон гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталдаг уламжлалттай. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд 2024 он ажил, амжилтын өрнүүн жил байсныг цохон тэмдэглээд, Бид шүүхийн шинэтгэлийг улам эрчимжүүлэн, хийсэн ажил, хүрсэн ололтоо бататгаж, илүү ихийг хийж бүтээхийн төлөө энэ онд Та бүхний манлайлал, оролцоо, хичээл зүтгэл чухал үүрэгтэйг онцлов.  

     Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2025 онд “Цахим шүүх 2.0” системийг бүх шатны шүүх, шүүхийн Тамгын газруудад нэвтрүүлж, иргэдэд шүүхийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх ажилд бодитой ахиц гаргаж, Нээлттэй, ил тод байдлын хөтөлбөрийг баталж, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд оновчтой арга хэлбэрээр, шуурхай хүргэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагааг байгууллагынхаа хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлж, шүүхийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг хариуцлагатай зохион байгуулж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд бодитой ахиц гаргаж ажиллахыг хүслээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав “Шүүхийн үйлчилгээний стандартын төслийн танилцуулга”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга “Шүүхийн шинэтгэл: Бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт”-ын талаар, Шүүхийн цахимжуулалтын төвийн дарга Т.Мөнхбаяр  “Цахим шүүх-2.0” Төслийн явц, хөгжүүлэлт туршилтын үр дүн, нэвтрүүлэлтийн төлөвлөгөөний танилцуулга”, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранбилэг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль, журмын танилцуулга, Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Хэрлэнчимэг “Шүүхийн Тамгын газарт хийсэн хяналт шалгалтын хүрээнд гарсан зөрчил, анхаарах асуудалд”,  Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын дарга Ч.Ханддулам “Хэргийн хөдөлгөөн, статистикийн чиглэлээр анхаарах асуудалд, Шүүхийн тусгай архивын дарга Ш.Отгонцэцэг  “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд анхаарах асуудлууд,  Архивын Ерөнхий газрын Архивын баримтын тоо бүртгэл, стастисик мэдээ хариуцсан мэргэжилтэн Л.Өнөртуяа  “Архивын чиглэлээр байгууллагын удирдлагын хүлээх чиг үүрэг” сэдвээр танилцуулга мэдээлэл хийлээ.

 

 

 

 

 

 

     Шихихутуг их сургуулийн багш Ц.Амарсанаа “Жинхэнэ манлайлал” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, Манлайлалын онол, үүрэг, хариуцлагын талаар ярилцлаа.

Мэдээллийн төв