МЭДЭГДЭЛ

 

                                 2025.01.27                                                                                                        Улаанбаатар хот

 

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдааны явцад шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд уг мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн.

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар “Шүүгч халдашгүй байх эрхтэй” бөгөөд “Шүүгчийн халдашгүй байдал”-д түүний  “Ажил хэргийн нэр хүнд” багтана.

    Тодорхой эх сурвалжгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд харш, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах үр дагавартай юм.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh

    Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т “шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх” гэж заасан чиг үүргийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль ёсыг дээдлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Танд мэдэгдье.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ