Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд (2025.01.16) Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

      Уулзалтад Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Х.Наранчимэг, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Хууль зүйн шилжилтийн хөтөлбөрийн ахлах зөвлөх Вероника Брадаутану, төслийн шийдвэр гүйцэтгэлийн Олон Улсын зөвлөх Йос Уитдехааг, зөвлөх Ц.Соёл-Эрдэнэ, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төслийн зохицуулагч С.Агьзул нар оролцов.

 

 

    Тус уулзалтаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны цахимжилт, Монгол Улс болон гадаад улс орнуудад эвлэрүүлэн зуучлагчид тавигддаг шалгуур, тэмдэгтийн хураамжийн ялгааг ярилцаж, 2025 онд төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

 

 

       Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөл шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын шийдвэрлэсэн өргөдөл, маргааны тоон мэдээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд хэрхэн сурталчилдаг талаар танилцуулгыг сонсож, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах уулзалтын өрөөтэй танилцав.

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ