Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Дээрх шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.
Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референт Б.Бундсүрэнтэй 77104949 /40/ дугаараар холбогдож, мэдээлэл авах боломжтой.
“Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ