Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 2 дугаар хуралдаан (2025.01.09) болж, анхан шатны шүүхийн шүүгчийн 55, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 33, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 91 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

    Шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн өргөдлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагаас 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд бүртгэхээр шийдвэрлэв.

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-ын дагуу шүүгч шилжүүлэн томилуулах үндэслэл бүрдсэн анхан шатны шүүхийн шүүгчийн 6, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд шүүгчийг шилжүүлэн томилуулах зар гаргахаар тогтоолоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ