Монгол Улсын Шүүх байгуулах тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаартай зарлигийг Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал уншин танилцууллаа.

     Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Алтантуяа сонгогдож тамга, тэмдгийг гардуулан өгөв.

 

 

    Ерөнхий шүүгчийн хариуцлагатай албан тушаалд томилогдсон шүүгч Д.Алтантуяадаа хамт олноос баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР