Шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дүгээр зарлигаар Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Отгоогийн Одончимэг, шүүгч Пүрэвсүрэнгийн Хишигдаваа, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Буянжаргалын Сувд-Эрдэнэ, шүүгч Сэнгээгийн Ёндонсамбуу, Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дашдэлэгийн Элбэгзаяа нарыг Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр томилсон зарлигийг Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын Үйлчилгээний хэлтсийн дарга Б.Азжаргал хамт олон, хуулийн байгууллагуудын удирдлагуудын өмнө уншиж танилцуулан сонсгов.
Арга хэмжээний үеэр Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Булган аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх, гавьяат хуульч Д.Доной нар шинээр томилогдсон шүүгчдэд баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.
Өөрчлөн байгуулагдсан Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус шүүхийн Ерөнхий шүүгчээр О.Одончимэг сонгогдож, Ерөнхий шүүгч О.Одончимэгт шүүхийн тамга, тэмдгийг гардуулан өгч хамт олны зүгээс цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн, дурсгалын зүйл хадгалуулав.
Мөн өөрчлөн байгуулагдсан Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн нийт шүүгчдэд хүндэтгэл үзүүллээ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг