Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс жил бүр уламжлал болгон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Шүүхийн тухай зөв ойлголт, хандлагыг бий болгох, эрх зүйн мэдлэгийг судлах зорилготойгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион явуулсан “Миний мэдэх шүүх” эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа.

     Тус уралдаанд нийт 26 эссэ ирүүлснээс тэргүүн байранд Политехник коллежийн 2Б ангийн сурагч Н.Урангоо, дэд байранд Булган аймгийн Хангал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10А ангийн сурагч Г.Хонгорзул нар тус тус шалгарлаа.

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ