Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шүүхийн тамгын газарт иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн цахим хэрэглээг хангах, нээлттэй шүүх хуралдааныг дамжуулахад дэмжлэг үзүүлж 2500,000 төгрөгийн үнэ бүхий ухаалаг дэлгэцийг хүлээлгэн өглөө.
Ухаалаг дэлгэцийг шүүхийн үйлчилгээний хэсэгт байршууллаа.
Сэлэнгэ аймгийн Сайха сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар