Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн Иргэний нийгмийн байгууллага болон сэтгүүлчдэд зориулсан эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулах зөвлөх багтай 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уулзлаа.

     Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Мэдээллийн төвийн дарга М.Наранчимэг, зөвлөх багын гишүүн Л.Галбаатар, Б.Пүрэвсүрэн болон бусад албаны хүмүүс оролцов.

 

 

     Уулзалтаар төслийн зөвлөх баг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын 60 гаруй ажилтнаас эрх зүйн мэдлэг олгох сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох асуумжийг авч дүгнэн, сургалтын сэдвийг онооны эрэмбээр жагсаасан тайланг танилцуулж, санал солилцлоо.

                                 

                                                                                        Мэдээллийн төв