“Австралийн маргаан шийдвэрлэх холбоо”-ны урилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдрүүдэд Австралийн Холбооны Улсад ажлын айлчлал хийв.
Айлчлалаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Австралийн маргаан шийдвэрлэх холбоо Монгол Улсын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
“Австралийн маргаан шийдвэрлэх холбоо” нь 1986 онд байгуулагдсан бөгөөд Австралийн Холбооны Улсын хэмжээнд маргаан шийдвэрлэх буюу эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэх, мөн энэ чиглэлээр онол, практикийн судалгааг хослуулан, магадлан итгэмжлэгдсэн эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх, чадавхжуулах сургалт, семинар явуулах, Гэр бүл, иргэний хэргийн зөрчил арилгах, эвлэрүүлэн зуучлах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Иргэний болон Гэр бүлийн хэргийн 70-80 хувь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж, үлдсэн хувь нь шүүхээр шийдвэрлэгддэг байна.
Мэдээллийн төв