Монгол Улсын Их Хурлын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилов.

     Шүүгч бус гишүүнээр томилогдсон С.Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Н.Баасанжав, А.Насандэлгэр, Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нар 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авав.

 

 

     Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар шүүгч бус гишүүнээр томилогдсон С.Энхбаатарыг танилцуулж, ажилд нь амжилт хүсэв.

 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн С.Энхбаатар шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд үйлчилгээний стандарт нэвтрүүлэх чиглэлээр ажиллана. Мөн шүүхийн бодлогын судалгаануудыг сайжруулах, шүүхийн ачаалал, боловсон хүчнийг шилж сонгох, давтан сургах, дэвшүүлэх тогтолцоог анхаарч ажиллахаа илэрхийлэв.

     Мөн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн газар, хэлтсийн дарга нар болон ажилтан албан хаагчид оролцлоо.

 

Мэдээллийн төв