Дархан-Уул аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай ажилласан тэргүүний байгууллага, албан хаагчдыг шагнан урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хүндэтгэлийн танхим”-д зохион байгуулагдав.

     Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай хамт олноо манлайлан ажиллаж “Тэргүүний ажилтан”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

 

      Шагналыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга А.Янжмаа гардуулан өгч ажлын амжилт хүслээ.

                                               ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ                                               ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР